Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. Үүнд,
- 1 дүгээр хороо: Багшийн дээд урд тал-6
- 8 дугаар хороо: Хойд тал -17
- 8 дугаар хороо: Баруун тал-5
- 8 дугаар хороо: Спорт төв ордны баруун тал-3
- 8 дугаар хороо: Арслантай гүүр -4
- 5 дугаар хороо: Энхтайван өргөн чөлөө-10
- 1 дүгээр хороо: Ленин клуб-4
- 3 дугаар хороо: Хүүхдийн 100-3




