С.Мөнхсүх: Үнэндээ би гэртээ л ирж байна

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй С.Мөнхсүх энэ сарын 1-нээс албан ёсоор ажилдаа оржээ.

2025 оны арваннэгдүгээр сард Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар С.Мөнхсүхийг гүйцэтгэх захирлаар томилсноор анх удаа монгол хүн удирдахаар болсон байдаг.

Тэрээр "Өнөөдрөөс (2026.02.01) Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна.

Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Oyu Tolgoi бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар.

Сүүлийн жилүүдэд Rio Tinto группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ!

Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно. Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал.

Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье" гэжээ.