Ц.Идэрбат: Хөдөө, аж ахуй бол эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын танилцуулга хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, эл салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар гэдгийг онцолж байлаа.

Өнөөдөр салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23,3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45,3 хувь нь уг салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108,8 сая га бөгөөд 58,1 сая толгой малтай, 312,2 мянган малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 сая орчим эргэлтийн талбайд 15 мянган иргэн, 1500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол, хүнсний салбарт 2600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1769 цех үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр тоо нь салбарын цар хүрээг харуулж байгаа гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Энэхүү сонсголоор төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр олгосон дэмжлэгийн үр дүн, үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодитой үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа сайд онцлон тэмдэглэв.
2008 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон байна.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмж, цаашид хүрэх үр дүнгийн талаар танилцуулав.