Д.Есөн-Эрдэнэ: Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Төрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, түүний хэрэгжилт, үр дүн"-гийн талаар танилцуулав.

Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа аж.

Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I,II,III" аяныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Улсын Их Хурлынг 36 дугаар тогтоол батлагдаж, салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон гэв.

03.png

Эл салбарт улсын төсвийн хөрөнгө, Хөдөө аж ахуйн корпорацын өөрийн хөрөнгө, дилер аж ахуйн нэгжүүдэд болон харилцагч байгууллагуудын хөрөнгө гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр дэмжлэгүүдийг үзүүлдгийг дурдлаа. Тухайлбал, хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо, шилмэл үүлдрийн мал, малын тэжээлийн үр, хүнсний ногооны үр, хүлэмж, усалгааны усалгаат ны тоног төхөөрөмж зэрэг бодит ийм дэмжлэгүүдийг үзүүлдэг аж. Тодруулбал, үрийн улаан буудайн зээлийн хүрээнд жилд дунджаар 308 тариаланч, аж ахуйн нэгжид 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9.8 мянган тонн үрийг 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэй зээлээр олгосон байна. Үүний үр дүнд үрийн шинэчлэл хийж, тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэж, нэгжийн ургац нэмэгдсэн гэж байлаа.

Мөн шатахууны зээлийн дэмжлэгийн хүрээнд жилд дундажаар 1004 иргэн, аж ахуйн нэгжид 6.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.9 мянган тонн шатахууныг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэйгөөр олгосон гэдгийг танилцуулгад дурдсан байлаа. Түүнчлжэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэгийн хүрээнд технологийн шинэчлэл хийх, технологийн ажлыг хугацаанд гүйцэтгэх, хөдөлмөр хөнгөвчилөх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлжээ. Үүний үр дүнд үр тарианы техникийн 82, зүтгэх хүчний техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, хаврын тариалалтыг 14-21 хоног, ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн хэмээсэн байв.

Газар тариалангийн салбарт гарсан үр дүнтэй доорх зурагнаас танилцана уу.

04.png05.png06.png