“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтан, албан хаагчид нь жил бүрийн хавар, намар мод тарьдаг уламжлалтай.834013544_2552144795318314_4157769872865216100_n.jpegУИХ-ын Тамгын газрын албан хаагчид “Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээний хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 05-ны Бямба гарагт мод тарилаа. Энэ өдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 42 байгууллагын 1072 хүн 3000 гаруй модны суулгацыг мэргэжлийн зөвлөгөө, аргачлалын дагуу суулгаж, усалгаа хийв.

831313409_1607907608017942_3704023140877446039_n.jpegӨнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс орон даяар нийт 140 сая гаруй мод тарьжээ.