"B&B" бренд сар шинийн баярт зориулсан “ГОО -2020” коллекцио гаргажээ

Эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн загварыг охид бүсгүйчүүдэдээ зориулж урладаг "B&B" бренд сар шинийн баярт зориулсан “ГОО -2020” коллекцио гаргажээ. Коллекцод хамбан өмд, цамц, юбканы хослолоос гадна бүсгүйчүүдийн биеийн галбарыг илүү тодотгосон бариу загварын дээлийг урласан байна.

Энэ талаар “B&B" брэндийг үүсгэн байгуулагч А.Батзулаас тодруулахад “Коллекцоороо бүсгүй хүний гоо зүйн чанар, гоо үзэсгэлэн, монгол төрхийг нь илүү тодотгохыг зорьсон учраас ГОО гэж нэрлэсэн. Энгийн нэгэн дээл бус орчин үеийн трэнд хэв маягтай хослуулан урлалаа. Эдгээр загваруудыг хаана, хэзээ ч өмсөхөд тохиромжтой” гэв.

“ГОО-2020” коллекцод багтсан загварууд 68-120 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Эх орондоо  үйлдвэрлэж байгаа  учир иргэдийн худалдан авах чадамжид нийцүүлж үнийн дүнгээ тогтоосон нь охид бүсгүйчүүдээс эерэг үнэлэгээ авахаас гадна байнгын худалдан авагчид их байдаг гэнэ. Түүнчлэн тус брэндийн хамт олон хөхүүл эхчүүдэд зориулсан шинэ загвар гаргахаар зэхсэн байна.

Image may contain: 3 people, people standing and shoes

Image may contain: 1 person, standing

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, shoes

Image may contain: 2 people, people sitting, shoes and indoor

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/BtzulBtbold/ пэйж хуудсаар авах боломжтой.

Хаяг:

З, 4-р ХОРООЛОЛ, АПЕКС ИХ ДЭЛГҮҮР 4 ДАВХАРТ-412 (Даваа-Ням 10:00-20:00) 90419777

📍PEACE MALL 6 ДАВХАРТ-610 86840459