Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр дахин газар хөдлөлт болжээ. Тодруулбал тус сумаас баруун урд зүгт 22 км-т, Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар 05.26-ны өдрийн 04:44 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 04:50 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.