М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар энэ сарын 29-нд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулахаар болжээИнгэхдээ гавьяат тамирчин, жүдо үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одод гавьяат дасгалжуулагч цолыг тус тус хүртээхээр болсон байна.Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах  зөвлөлд сонгогджээ – tac.mnМ.Уранцэцэг нь ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Ази тивийн аварга. Харин гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл, Азийн тивийн хоёр удаагийн аварга. Тэрбээр зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн нэгэн юм.