Б.Нармандахад гавьяат жүжигчин цол олгохоор болжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандахад Ерөнхийлөгчийн зарлигааар  гавьяат цол олгохоор болжээ. Ингэснээр УДЭТ-ынхан шинээр хоёр гавьяат цолтноор бүл нэмэх юм. Учир нь, тус театрын жүжигчин С.Болд-Эрдэнэд мөн гавьяат цол олгох Ерөнхийлөгчийн зарлиг гараад байгаа юм.

Б.Нармандахын хувьд Монголын урлагт 1990 оны эхээр хөл тавьж, дууны болон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн нэгэн. Түүний аав “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн гавьяат жүжигчин Г.Батсүх билээ.