Шинэ нисэх буудал руу үйлчлэх нийтийн тээврийн дөрвөн чиглэл нээнэ

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ. Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор ирэх сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дараах дөрвөн чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.