"Монголын төмөр зам"-ын гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр, 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр, 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

О.Батнасан нь:

-1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш

-2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.