Л.Оюун-Эрдэнэ: Цаашид вакциныг үнэтэй болгоно

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа эмхэлсэн 200 хоногийн хугацаанд яам ажлыг хийж, хэрэгжүүлсэн талаарх тайлан ярилцлагын нэвтрүүлэг өчигдрөөс телевизүүдээр цацагдсан. Ярилцлагын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар тодорхой тайлбарыг албаны эх сурвалжаар дамжуулан юм. 

Тэрбээр "Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу. Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй" гэдгийг онцолсон юм.