Ж.Чинбүрэн: Нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэлтэй

Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй УИХ-ын гишүүд хотын дүрмийг боловсруулахаар иргэдээс санал асуулга явуулахаар болсон юм. Уг асуудлаар нийслэлээс сонгогдсон гишүүдийн нэг Ж.Чинбүрэн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Есдүгээр сарын 1-нээс эхэлж холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий.  Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож,  цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэний дараа газар олгодог болмоор байна. Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно” гэсэн байна.