Монголын үндэсний морин уралдааны холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав боллоо

Монголын үндэсний морин уралдааны холбооны анхдугаар их хурал өнгөрсөн бямба гарагт болсон.  Хуралдаанд 19 аймгийн 970 гаруй төлөөлөгчид оролцсон.  Тэдний 35 хувь нь улсын цолтой, 217 нь аймгийн цолтой уяачид байжээ.

Энэ үеэр холбооныхоо дүрэм, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав нийт төлөөлөгчдийн 98,1 хувийн саналаар сонгогдсон юм. Удирдах зөвлөлөө 21, уяачдын зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээ 108 байлгахаар батламжилжээ.