Өөдөсхөн охиныхоо хамт өлгийдсөн “NASHA” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ  "NASHA" брэндийг үүсгэн байгуулагч Э.Насантунгалагийг урьсан юм. Сэтгэлдээ дүрсэлж, нүдэндээ харагдсан бүхнээ харандаагаар зурж, хэдэн цаг ч хамаагүй суудаг байсан тэрбээр ирээдүйн зураглалаа дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа тодорхойлжээ. Анги дунд нь аялуулдаг байсан дурсгалын дэвтрийн хуудсанд хар бэхээр “Хувцасны зураач болно” гэж бичдэг байсан нь өдгөө биеллээ олсон хэрэг. 10 жилээ төгс, ур чадварын шалгалт өгснөөр СУИС-ийн хувцасны зураач, дизайнерын мэргэжлийн ангид тэнцэж, суралцжээ. “Хамгийн анхны өөрийн гараар хийсэн бүтээл нь зургаадугаар ангидаа хөдөлмөрийн хичээл дээр цэнхэр лидеринэн юбка оёж байлаа. Оюутан болоод хичээлийн хөтөлбөрийн хүрээнд олон бүтээл хийсэн. Олон жилийн турш мөрөөдөж, биелүүлж чадсан болохоор сайхан санагддаг. Гэр бүлийнхэн их дэмжсэн. Сонгоод суралцаж байгаа болохоор эцсийг нь хүртэл яваарай гэсэн” гэдгийг тэрбээр хэллээ.

Хувцас загварын салбартай эргэлт буцалтгүй холбогдсон бол ухрах зам үгүй. Шинэ тутамд бүтээл хийх хүсэлдээ хөтлөгдөж, хөглөгдсөн он жилүүд урсана. Үүний адил Э.Насантунгалаг хичээл эхлэхээс дуустал сургууль дээрээ зураг зурж, бүтээл урлана. Сургалтын арга барил онолоос илүү дадгалад суурилдаг учраас сургуулиа төгсөхөд ажлын байр нь бэлэн.

2015 онд дипломоо амжилттай хамгаалж, их сургуулиа төгсөөд тун удалгүй ээж хэмээх эрхэм алдрын эзэн болж, энгэртээ орчлонг үргэлжлүүлэх охин үрээ тэвэрчээ. Охиноо өсгөж, хүмүүжүүлж хоёр жил гэртээ байх хугацаандаа хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар нухацтай бодож, судалгаа хийв. Хүүхдээ харангаа захиалгын ажил гүйцэтгэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ. “Төлөвлөгөөгөө маш нарийн гаргасан. Охиндоо зориулж, хувцас оёсноор хүүхдийн хувцасны брэндтэй болох санаа төрсөн гэж хэлж болно. Зарим нь хүүхдийн хувцас хийдэг хүн зөндөө бий. Дэмий юм биш үү? гэж байлаа. Минийх болохоор тэднийхээс тэс өөр. Харин ч бүгдээрээ нийлж, гаднаас орж ирж байгааг биш дотооддоо үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж боддог. Тиймээс олон байх тусмаа хүүхдийн хувцасны хэрэгцээг хангах боломж бүрдэнэ” гэсэн юм.

No description available.Зургаан сартай байхаас нь хувцас хийж, өмсүүлдэг байсан охин нь өдгөө зургаан настай “NASHA” брэндийн моделийн албатай. Бизнес эхлүүлж брэнд бүтээхэд тоног төхөөрөмж болох оёдлын машин хэрэгтэй. Цаг үргэлж, дэмжиж, хурцалж, амжилттай ажиллаж, брэндтэй болохыг ерөөдөг ээж нь түүнд анхных нь шулуун оёдлын машиныг авч өгсөн гэдэг. Хувцас оёход олон төрлийн машин хэрэгтэй. Үүнийг гадарласан хань нь хэрээсний машин худалдан авч өгснөөр ажлаа тууштай хийх бүрэн боломжоор хангагджээ.

Э.Насантунгалаг 2019 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжийн хувьд материал түүхий эдээ авахад хүндрэлтэй. Ажил, орлого гэхээр юм үгүй. Хүнээс 30 мянган төгрөг зээлж, материал авснаар охиндоо зориулж даашинз урлажээ. Өмсүүлэхийн зэрэгцээ зургийг нь авч цахим хаягтаа байршуулахад чамгүй захиалга орж ирнэ. Дахин хэн нэгнээс зээл авч, материал авч, оёж өгөөд олсон ашгаараа өрөө дарна. Ингэж  хүүхдийн хувцасны “NASHA” брэндийн өрхийг татаж, үүд хаалгаа нээж байв.

Ажил хийх хүнд арга нь олдоно гэдгээр Э.Насантунгалаг хэдэн ширхэг хувцас оёж, охиныхоо хамт хүргэлтэд гарна. Захиалагчдаа хүргэн өгч, харих замдаа хоёулаа орчин сайтай газарт очиж, өөрсдийнхөө хэмжээнд зураг авалт хийнэ. “Ээжээ хоёулаа хүргэлтэндээ гарах уу” гэж охин нь шална. Хамтдаа хүргэлтэд явж, ээжийнхээ ажилд туслахдаа сэтгэл хангалуун байдаг нь хэн хүнд ойлгомжтой. “Машиныхаа ард зураг авалтад өмсөх хувцаснуудыг хийнэ. Хүргэлтээ өгчихөөд зураг авалтын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Жил гаруйн хугацаанд ингэж ажилласан. Ээжүүд их сайхан хүлээж авсан. Хөөрхөн, загварлаг юм байна гэнэ. Үнэлгээгээ хүн бүхэн худалдаж авах боломжийг бүрдүүлж тогтоосон” гэсэн юм.

хүүхэд, зогсож байна, дотор болон "Nasha sha" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болноӨрхөөр үйлдвэрлэж байсан бүсгүй өдгөө үндэсний үйлдвэрлэл рүү шилжиж, нэг шатаар ахиад байна. Сэтгэлдээ төсөөлж, дотроо зурагласан урлангаа ханийнхаа хамт тохижуулж, хүүхдийн үлгэрийн ертөнц шиг өнгөлөг, орчинг бий болгожээ. Ажлын байр түрээслэж, засвар, тохижилт хийж, урлангаа нээхэд санхүүгийн асуудал чөдөрлөсөн байна. Түүнийг даван туулах, гарц гаргалгааг хайсны эцэст хань М.Өнөболдод хандаж машинаа зарж, ажлаа эхлүүлэх хүсэлтэй буйгаа хэлжээ. Түүний эл саналыг хань нь дэмжсэнээр 2018 онд машинаа зарснаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. “Манай гэр бүлийн үнэ цэнэтэй хөрөнгө. Ханьдаа эхлээд хэлэхэд гайхсан ч өөрөө мэд гэсэн. Машин зарна гээд зар тавиад тэр өдрөө зарагдсан. Тэгээд л засварынхаа ажлыг хоёулаа хийсэн” гэдгийг Э.Насантунгалаг онцолсон юм.

Хүүхдийн хувцас хийхэд материал маш чухал. Э.Насантунгалагийн хувьд цэвэр даавуун материалыг сонгоно. Манай орон үйлдвэрлэгч биш учраас хүссэн материалаар хувцас хийх боломж хомс. Зах, худалдааны төвөөр явж, чанар сайтай, өнгөлөг материал авсны дараа загвараа гаргана. Материалдаа тохируулж, загвараа гаргадаг гэсэн үг.

“NASHA” брэнд одоогоор охидын загвар гаргаж байгаа ч тун удахгүй хөвгүүдэд зориулсан хувцас урлах гэнэ. Улирал бүр коллекц гаргадаг урлангаас даашинз, юбка, цамц, хослол, пальто, дээлийг худалдаалж байна.

No description available.Өдөр бүр урландаа өнгө алагласан хүүхдийн хувцас урладаг учраас шинэ коллекц гаргаж чадахгүй үе байдаг гэнэ. Тэр бүхэнд охин нь “Ээжээ та шинэ загвараа гарга л даа. Хурдан ажилла. Хамтдаа зураг авалтаа хийе” гэдэг байна.

Үлгэрийн мэт урланд орж ирсэн үрс өөрийн эрхгүй баярлаж, урланд зургаа авхуулах мэдрэмж хамгийн сайхан хэмээн хэлэх Э.Насантунгалаг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, ирээдүйд туурвих бүтээлийнхээ замыг ийнхүү засчээ.

C.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэлhttps://www.facebook.com/NASHA-Mongolian-Kids-Brand-1600036183358702 пэйж хуудсаар болон 8802 7979 утсаар холбогдоорой

дотор болон "Nasha" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

хүүхэд, зогсож байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

хүүхэд, зогсож байна болон гадаа гэх мэтийн зураг байж болно

хүүхэд, зогсож байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

үс, хүүхэд, зогсож байна, гадуур хувцас болон "NASHA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

хоол хүнс болон "NASHA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно1 хүн гэх мэтийн зураг байж болноүс, хүүхэд, зогсож байна, гадуур хувцас болон "NASHA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно