Самбалхүндэвийн оршуулгын 10 га газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.

Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр бурхан болоочдыг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжид 10 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулж дэмжигдэн холбогдох шийдвэрүүд гарлаа.