Сурагггүй алга болсон хүүг эсэн мэнд олжээ

Гэр бүлээрээ аялж байхдаа сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, өчигдөр 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн Хамрын амны-Адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар очсон байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн байна.