"Хүнсчдийн гудамж"-ны авто зам хаана

2021 оны есдүгээр сарын 17-ны 22:00 цагаас есдүгээр сарын 18-ны 23:00 цаг хүртэл “Хүнсчдийн гудамж” орчмын замыг хааж, авто зам хучилтын ажил хийх болсонтой холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:40 “Мах импекс- Тэнгис кино театр- Улаанхуаран” чиглэлд өөрчлөлт орж байна. Тус хугацаанд Ч:40 чиглэлд зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

СХД-ийн "Хүнсчдийн гудамж"-ны авто зам хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний өөрчлөлт