Нийслэлийн хүн амын 10 хувь III тунд хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу 2021.есдүгээр сарын 19-ны өдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 28,
  • II тунд 156,

нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Мөн 2,863 жирэмсэн эх, 12-15 насны 65,271, 16-17 насны 25,749 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.