Дахин давтагдашгүй “МON-Chic Mongolian Brand”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Г.Алтанцэцэгийг урьсан юм. Тэрбээр хань Д.Мөнх-Эрдэнийн хамт монголын хувцас загварын салбарт шинэлэг өнгө төрх, загвар, хийцийг илтгэсэн “МON-Chic Mongolian Brand”-ыг 2015 үүсгэн байгуулсан байна. ШУТИС-ын  барилгын инженер, архитектор мэргэжлийг эзэмшиж, амьдралынхаа он жилийг улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан тэд арьсан эдлэлийн брэнд байгуулж, амжилтын зүг хамтдаа хөтлөлцөж явна. Хоёр биенийхээ тулах цэг түших багана болж, таван хүүхдийн аав, ээж болсон тэдний ажил, амьдралын зураглалыг сийрүүлэн хүргэе. 

“МON-Chic Mongolian Brand”-ын үүсгэн байгуулахыг анх гэргий Г.Алтанцэцэг нь тавьжээ. Багын гарын уртай. Ээжийнхээ хувцасны стилийг өөрчилж, өөрт тохирсон загварлаг хувцас оёод өмсөнө. Хувцас загварын салбарт илүү их сонирхолтой байсан ч түүний төсөөлөл тэс өөрөөр эргэжээ. Учир нь, аав, ээж нь барилгын инженер байсан болохоор охиноо архитектор мэргэжлээр сургах туйлын хүсэлтэй байв. “Конкурс өгөхийн өмнө хөршийнхөө зураач эгч дээр бэлтгэл хийдэг байлаа. Миний мэдрэмж, чадварыг хараад “Чи хувцас дизайнер” мэргэжлээр суралцвал яадаг юм” гэж хэлсэн. “Тийм” гэж хариулсан хэрнээ сонголтоо хийж чадаагүй. Гэхдээ архитектор мэргэжил надад үр өгөөжөө өгсөн. Архитеkтор болсноор хувцас болон интерээр дизайн тал руу ч хөрвөх чадвартай мэргэжил. Брэндээ байгуулаад арьсан дээр архитекторынхоо зургийг зурж байна. Компьютероор эх загвар зураг, эсгүүр, дизайн гээд бүгдийг гаргадаг” гэсэн юм. 

May be an image of saddle-stitched leather and purse10 гаруй жил үндсэн мэргэжлээрээ ажилласан Г.Алтанцэцэг арьсан бүтээл хийх болсон нь амьдралд нь баяр жаргал өнгө нэмж ирсэн өхөөрдөм үртэй нь холбогдоно. Үргэлж шинийг санаачилж, өөрийгөө хөгжүүлж, оёж хатгах хоббиндоо хөтлөгдөж, торгон бүс хийснээр “МON-Chic Mongolian Brand” төржээ. Таньдаг хүүхдээсээ захиалга авч торгон бүс урлаж  өгөхөд чамин, хээнцэр хэн бүхний харцыг татахуйц болсон нь түүний урагшлах замын эхлэл байв. Торгоор хийж байгаа учир ажиллагаанаас гадна зарцуулах хугацаа их. Тиймээс арьсаар хийж үзвэл яах бол гэсэн бодол төрж, интернэтээс хайлт хийж, судалгааны ажлыг хийв. Bodу belt буюу арьсан тоноглол бүхий загварын бүсийг олж харжээ. “Тухайн үед Монголд орж ирээгүй, шинэлэг бүтээгдэхүүн. 

Хийх сэдэл төрснөөр хамгийн анхны бүтээл хийсэн нь арьсан юбка. Эсгүүр гаргадаг хүнээс зөвлөгөө авч, ажлаа эхлүүлсэн. Явцдаа хувцас загвараар сурах ёстойгоо ойлгож, багштай болж, мэргэжлийн сургалт авч, хийх аргачлалын талаар суралцсан. Хүний сэтгэлд нийцсэн, чанар хийц сайтай бүтээл урлахыг илүүд үздэг. 2016 оноос мөртэй болон мөрөвчтэй загваруудыг түлхүү гаргаж эхэлсэн” гэв. 

Ингэж явсаар хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр ажилдаа ханддаг ханьтайгаа хамтарч өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилжих гарц гаргалгааг олж харлаа. Хань Д.Мөнх-Эрдэнэ гэргийнхээ бүтээлийг хамт хийснээр хэрэглэгчдийг хангаад зогсохгүй гадаад руу экспортлох зорилго тавьжээ. Хийж бүтээл хүсэлдээ хөтлөгдсөн хосууд Улсын Их дэлгүүрийн ойролцоо өөрсдийн урлан бүхий showroom-ыг нээсэн байна. Хэрэглэгчдэд хүссэн үедээ захиалга өгч, бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах бүхий л боломжит хувилбар руу шилжжээ. 

May be an image of wrist watch and saddle-stitched leatherМонголдоо анхдагч Body belt-ний брэндийн бүтээгдэхүүнийг ямар ч төрлийн хувцас дээр тохируулж зүүхэд зохицол сайтай. Өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болохоос гадна хийсэн бүтээл нь дэлхийн загварын тайзанд өнгө нэмсэн баялаг түүхтэй. Д.Мөнх-Эрдэнэ технологи талд илүү анхаарал хандуулахаас гадна чандлан баримталдаг нэг зарчимтай. Эхний захиалгаа эзэнд нь гаргаж өгчихөөд дараагийнхаа авна. Чанар, хийцэнд үргэлж, ач холбогдол өгч, анхаарч ажиллана. 

Хэдэн жилийн өмнө худалдаж авсан үйлчлүүлэгч үүдээр орж ирэхэд найрсагаар хүлээж авч завсар үйлчилгээг хийж өгч, тэдгээрийн таашаалд нийцүүлэхийг хичээнэ. Таван жилийн өмнөх бүтээлийг өнөөдрийнхтэй харьцуулахад тэс өөр өндөрлөгт иржээ. Мэдээж энэ бүхэн нь хичээл зүтгэл, хөдөлмөрийнх нь гавьяа гэлтэй. Н.Алтанцэцэг “Анх намайг гэртээ хийж эхлэхэд ойлгох хүн ховор байлаа. Чи яг юу хийгээд байгаа юм гээд гайхсан янзтай асууна. Европын оронд трэнд болж байгаа ч манайд орж ирээгүй байсан үе болохоор аргагүй биз. Гэхдээ гадаадад амьдарч байсан мэддэг хүмүүс нь захиалга өгч хийлгэдэг байсан” гэв. 

Анх өрхөөр үйлдвэрлэл эрхэлж эхлэхэд түүний үнэнч туслах SINGER оёдлын машин байв. Арьсан эдлэлийн үйлдвэрлэл рүү шилжихдээ тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ бага багаар базаасан байна. Арьсаа хийх бүтээлийнхээ хэмжээнд тохируулж худалдаж авна. Барилгын инженер аавынхаа алхыг хэрэглэнэ. Ажил хийх хүнд арга олдоно. Эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхэд тулах багана нь хань минь гэдгийг Г.Алтанцэцэг онцлож байв. 

May be an image of 1 personҮйлдвэрлэл эрхэлж өргөжин тэлнэ гэдэг цаг хугацааны асуудал. Үүнтэй агаар нэг өрхөөс  эхлүүлсэн бичил бизнес өнөөдөр арьсан үйлдвэрлэл явуулахад хэрэглэгдэх бүхий тоног төхөөрөмжөө тэд базаажээ. Үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмж, материалуудаа бүгдийн нэгбүрчлэн жагсааж бичсэн байна. Төлөвлөлт, судалгаа сайн хийж, урагшаа тэмүүлдэг нь ярианаас нь илт. Цаг үргэлж, хоёр биенээ нөхөж ажилладаг тэдний хувьд үйлдвэрлэлийн ажлаас гадна маркетинг зар суртачилгаа болон бусад бүхий л ажлыг өөрсдөө амжуулна.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хамтдаа хөдөлмөрлөж яваа хосуудын ажил үйлдвэрээс арьсаа худалдаж авахаас эхэлнэ. Арьсыг даавуу шиг метрээр зардаггүй. Том өрөөлөөр нь худалдаж авсан арьсаа өөрийн үйлдвэрт авчирч, дахин боловсруулалтад оруулна. Түүний дараа зүсэлт хийнэ. Компьютерт гаргасан эх загвар зургийн дагуу эсгүүр гаргаснаар хийнэ. Олон жижиг деталь хэсгээс бүрддэг учир ажиллагаа ихтэй. Нэг бүрчлэн холбож эцсийн бүтээгдэхүүн бэлэн болсны дараа дахин арьс арчилгаа хийснээр захиалга эзэндээ очиход бэлэн болдог байна.

May be an image of 1 personБарилгын салбарт амжилттай ажиллаж явсан хосууд хувцас загварын салбарт  орон зайгаа олж, оршин тогтнож чадсан нь архитекторын шийдэл, инженерийн торгон мэдрэмжид суурилсан өнгө, загварын өргөн сонголттой бүтээлийг уран сэтгэмж, урлахуйн ухаанаар урлахдаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байв. Энэ талаар Г.Алтанцэцэг “Мэргэжлийн сургууль төгссөн бол арьсан эдлэлийг аргачлалаар нь хийх байсан байх. Нэг хайрцагт орчихсон юм шиг сэтгэдэг санагддаг. Бид хоёрын хувьд арьсны чиглэлийн мэргэжилтэн биш. Анхнаасаа бүхнийг туршсан. Олон дахин туршилт хийсний үндсэнд өөрсдийн үндсэн барилгын технологитой уялдуулдаг. Инженерчлэлээс сонин, содон “Ноу Хау” гарч ирдэг. Нэг үгээр технологи тал дээр  задгай сэтгэж хийдэг гэсэн үг” гэсэн юм.

“МON-Chic Mongolian Brand” эх орондоо цэвэр арьсаар бүтээгдэхүүнийг нийлүүж байна. Дагалдах тоноглол болох түүхий эдээ худалдаж авдаг байсан бол өнгөрсөн хавраас эхэлж,  монгол дархчуудын ур ухаанаар бүтсэн мөнгөн арлыг хийлгэдэг болжээ. Ингэснээр баялаг бүтээгчид бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах бүрэн боломжийг бүрдүүлсэн байна.  

Зургаан жилийн хугацаанд  дахин давтагдашгүй 500 орчим загвар гаргасан бол үндсэн бүтээгдэхүүнээ өдөр бүр хийдэг гэхээр урын сан нь тэр хэрээр арвижсан нь ойлгомжтой. Нэг Bodу Belt-ийг олон янзаар зүүх шийдлээр хийсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцдэг гэлтэй. Жижиг чимхлүүр деталь ажлыг хийхдээ Д.Мөнх-Эрдэнэ мэдрэмж сайтай гэдгийг эхнэр нь хэлж, инээмсэглэхийг харахад ажлынхаа амтанд орж, үйлдвэрлэл эрхэлж байгаа хосуудаар бахархах сэтгэгдэл төрсөн юм. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/monchicleatherbelt пэйж хуудсаар болон 9665- 9692 утсаар холбогдоорой. 

 

 

 

May be a closeup of 1 personMay be an image of saddle-stitched leather and footwearNo photo description available.No photo description available.May be an image of one or more people and people standing

 

 May be an image of 1 personцүнх ба давхар оёотой арьс нарын зураг байж магадNo photo description available.