Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Залуу Эрдэмтдийн холбоо зэрэг иргэний нийгмийн байгуулагуудын төлөөлөлтэй уулзан, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж оролцож 2022 онд залуучуудын чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулж, төрийн бус  байгуулагуудын санал санаачлагыг цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган, хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалтад 21 аймгийн 9 дүүргийн төлөөлөл бүхий 37 ТББ, цахимаар  17 ТББ  оролцож  залуучуудын чиглэлээр цаашид хэрхэн  хамтран ажиллах талаар хэлэлцсэний үр дүнд салбар дундын ажлыг хэсэг байгуулан 2022 онд Залуучуудын чиглэлээр авах арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлт боловсруулахаар тогтлоо.

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor