Үндэсний хээг арьс, модтой хосуулагч “ZAYAZ”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Аззаяаг урьсан юм. Тэрбээр “ZAYAZ” брэндийг үүсгэн байгуулж, арьс ширэн цүнх, түрийвчийг үйлдвэрлэж байна. Аав Ч.Буянтогтох нь чулууны сийлбэрч. Монголд хуруу дарам цөөхөн байдаг мастеруудын нэг. Увс аймгийн Урчуудын эвлэлд  ажиллаж байгаад татан буугдах үеэс өнөөг хүртэл үндсэн мэргэжлээрээ чөлөөт уран бүтээл туурвиж явна. Сэтгэлгээний урлаг гэгддэг сийлбэрийн урлалыг Б.Аззаяа хоёр дүүгийнхээ хамт ааваасаа суралцаж өссөн нь аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. “Би айлын том хүүхэд. Хоёр эрэгтэй дүүгийн эгч. Таван настайгаасаа хамаатан садныхаа хурим хийж байгаа хосуудад зориулж, эсгийгээр тогооны бариул оёж бэлэглэдэг байсан. Гар урлал, оёдол эсгүүрийн ажилд сонирхолтой. Уралдаан тэмцээнд оролцоно. Нагац Н.Оюунчимэг эгчээс оёдлын технологийг сурж, хоббигоо хөгжүүлсэн. Наймдугаар ангидаа шүр сувд, утас, цаас, эсгийгээр гар урлалын бүтээл хийж Эрдэм Оргил цогцолбор сургуулийн технологийн Алтанцэцэг багшийн удирдлагад  үзэсгэлэн гаргаж байсан” гэв.

Чулуун сийлбэр нь хүнд хүчир ажиллагаа ихтэй урлал учир хэрийн хүн зориглож хийж чадахгүй. Тиймээс Б.Аззаяа гар урлалд суралцаж, анх оёдлын мяндсан утсаар загас, мэлхий сүлжиж, бүтээлээ цүнх, үзэг, бал, гар утаснаасаа зүүж ангийнхандаа гайхуулдаг бүтээлч сурагч байжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.Үндэсний хэв шинж, хээ хуарыг хослуулсан өвөрмөц шийдэлтэй модон хавтас бүхий үхрийн ширэн сүлжмэл цүнх хийх санаагаа 2018 онд гаргаж, анхны бүтээлээ ээждээ зориулж урласан байна. Байгалийн баялаг модыг ашиглах санаа нь авьяасын ундарга ааваас нь үүдэлтэй. Бүтээл хийгээд үлдсэн материалыг дахин ашиглах үүднээс цүнхэндээ мод орлуулах шинэлэг санааг гаргасан байна. Сэтгэлдээ төсөөлсөн зураглалаа бодит болгохын тулд олон удаагийн оролдого, хөдөлмөр, тэсвэр тэвчээр заасан гэдэг. Өнгөлөг, загварлаг өөрийнхөө ур ухаанаар урласан цүнхээ үүрээд явахдаа тааралдсан хүн бүхний харцыг татахаас гадна хүлээн авч байгаа хандлага Б.Аззаяаг бүтээл туурвих их зам руу эргэлт буцалтгүй хөтөлсөн нь энэ. “ZAYAZ” брэндийн өнгө төрхийг илтгэсэн чамин, чанартай харагдахуйц цүнхний загварыг өөрөө гаргаж, хоёр дүү нь түүний шадар туслах шиг цаг бүрд зөвлөж, шинэ загвар гаргахад нь тусална. Захиалагч ямар төрлийн бүтээл урлуулах гэж байгаад эхлээд сайтар ярилцаж, дараа нь өнгө загварын гаргана. Брэндийн онцлог болох үндэсний хэв шинж, уламжлалтай орчин үеийн загвартай хэрхэн хослуулж, хээ углалз, зураг дүрслэлтэй хэрхэн холбох талаар судалгаа хийж, захиалагчдын сэтгэлд нийцсэн цүнх бэлэн болдог байна.

Анх брэндийнхээ үндсийг  тавихдаа 250 мянган төгрөгөөр материал авчээ. Үйлдвэрлэл явуулахад зайлшгүй тоног төхөөрөмж буюу фактурны багажаа сая төгрөгөөр худалдан авснаар арьс шир, мод хосолсон цүнх хийх ажилдаа оржээ.

Зургийн тодорхойлолт алга байна.Арьсаар цүнх хийхэд гар ажиллагаагаар бүтнэ. Б.Аззаяагийн ажил түүхий үхрийн шир худалдаж авахаас эхэлж, өөрөө гар аргаар боловсруулж, зураг, хээгээ зурна. Ширээ будганд оруулж, хатааж, өнгөлгөө хийж, хамгийн сүүлийн шат дамжлага цүнхний сүлжээсээ хийж, тоноглосноор эзэндээ очиход бэлэн болно. Гар ажиллагаагаар бүтдэг учраас хугацаа их шаарддагыг хэлж байлаа.

“ZAYAZ” брэнд цүнх, түрийвч гэсэн хоёр төрлийн долоон загвар гаргаж байна. Үйлчлүүлэгчид өнгө, загвараа сонгож, хийлгэх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Аймагтаа аж үйлдвэрлэлийн тоог нэгээр нэмэх зорилго тээсэн ажилсаг бүсгүй орлого олохоосоо илүүтэй олонд бүтээлээ таниулах зарчим баримтлан ажиллаж байна. “Цүнхний үнэлгээний хувьд одоогоор дөнгөж өртгөө нөхдөг. Учир нь, цүнхээ хүмүүст таниулахыг зорьж байна. 100 хувь гар хийцийн чанартай бүтээгдэхүүн үнэтэй байхаас аргагүй. Гэхдээ би өөрийн брэндийн цүнхээ өндөр үнэтэй гэж боддоггүй. Нэг цүнх хийхэд загвар хийцээсээ шалтгаалж харилцан адилгүй. Долоо хоногийн турш сууж хийсэн тохиолол бий” гэсэн юм.

Зургийн тодорхойлолт алга байна.Байгалийн баялаг, малынхаа ашиг шимийг хүртэж ирсэн монголчуудын хувьд гарын доорх материалаар бүтээл хийж, брэнд хөгжүүлэх бүрэн боломжтойг Б.Аззаяа бүсгүй үг, үйлдлээрээ нотлон харуулж байна.

Бичил бизнес эхлүүлж байгаа учраас ажлын байр, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгийн асуудал алхам тутамд тулгарна. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг бодлогоор дэмжих төрийн оролцоо дутмаг байгааг тэрбээр онцолж байв.

Хоёр жилийн хугацаанд Увс аймагтаа бүтээл урласан бүсгүй хэтийн зорилго тодорхойлж, төлөвлөгөөгөө гаргажээ. Чамин, чанартай гар аргаар бүтсэн цүнхээ хүртээмжтэй үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалд 100 хувь нийцсэн брэнд болгон хөгжүүлэхээр хөдөлмөрлөж байна. Аливаа улсын хөгжил аймгаас эхлэлтэй. Орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь түүний туйлын хүсэл...

С.Ичинхорлоо 

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/ZAYAZ-brand-110860040590245 пэйж хуудсаар холбогдоорой. 

 Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

No description available.No description available.

No description available.No description available.1 хүн гэх мэтийн зураг байж болно