​Булган, Хөвсгөл аймаг e-Mongolia-д нэгдлээ

Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 76  үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 62 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо.

Хөвсгөл аймаг:

  • Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ
  • Ус сувгийн газрын 9 үйлчилгээ
  • Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ
  • Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
  • Соёл урлагийн хэлтсийн 6 үйлчилгээ
  • Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
  • Төрийн архивын 7 үйлчилгээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 10 үйлчилгээ

Булган аймаг:

  • Төрийн архивын 5 үйлчилгээ
  • Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
  • Засаг даргын Тамгын газрын 20 үйлчилгээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 үйлчилгээ
  • Булган сумын ЗДТГ-ын 2 үйлчилгээ
  • Булган Мээж ТӨХК-ийн 9 үйлчилгээ

“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 560 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.