Ц.Нямдорж: У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ч үүнийг ярьдаг байсан юм

Засгийн газраас хоёр яам шинээр байгуулах төсөл өргөн барьсныг чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Төслийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн байр сууриас онцлох эшлэлүүдийг хүргэе.

-Яамны бүрэн эрх нь дөрвөн асуудал биш. Дотор нь задалбал хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон асуудал багтсан. Эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой асуудал 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д орж ирж байна. Эрхийг нэмнэ, энэ нь хэрэггүй гэвэл Засгийн газар биелүүлээд явна. Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрын Шадар сайдад хариуцуулах, шинэ сайдыг Шадар сайдын төвшинд тавиад шийдвэр гаргуулж болно. Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байна. 

-Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх. МСҮТ-ийн асуудлыг боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулна гэдгээр байдалтай явж ирсэн. Одоо ямар шийдвэр гаргахыг та бүхэн мэднэ. МСҮТ-ийг Хөдөлмөрийн яаманд байлгах нь зүйтэй гэж олон жил ярьж байж шийдсэн.

-Яам, аж ахуйн ажилд оролцож байна гэх маргаан 30 гаруй жил явж байна. Төрийн өмчийн хуулийн төсөл  Засгийн газар дээр боловсруулагдаж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх байх. Энэ үед УИХ анхаарал хандуулж Засгийн газар өмнөх алдааг нь засах хэрэгтэй. Концессын асуудал салбарын яам боловсруулдаг.

-Тендерийн худалдан авах ажиллагааны газар шалгаруулаад хаячихдаг. Яам нь бидэнд хамаагүй гээд бултдаг. Ерөнхийдөө эзэнгүйдсэн. Төрийн өмчийн хороо, яам хооронд энэ байдал олон жил үргэлжилж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн өмчийн хороо байгуулаад  захирлыг нь томилдог. Иргэний нисэхийн Ерөнхий газар энэ жишгээр явсан. Сүүлд нь асуудал үүсэхээр салбар яам нь мэднэ гэж төрийн өмчийн хороо нь бухдаг. Салбар яам нь захирлыг нь төрийн өмчийн хороо томилсон гэж яриад байдаг. Хариуцлага хүлээх болохоор эзэнгүй. Энэ асуудалд цэг тавих болсон. Салбар яамыг үндсэн ажилтай нь уях асуудлыг УИХ анхааралдаа авч шийдвэрлэх хэрэгтэй. Би энэ байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Алийн болгон хариуцсан салбараасаа хол, хоёрдмол удирдлагатай, эцсийн хариуцлага хүлээх эзэнгүй явах вэ дээ?.

-2004 оны тэргүүн Шадар сайд гэдэг чинь эдийн засгийн хөгжлийн яамтай холбоогүй. АН, МАН хоёр сонгуульд тэнцүү санал авчихаад хамтарсан Засгийн газар байгуулахдаа МАН-ын төлөөлөл нь Ерөнхий сайд, АН нь тэргүүн  Шадар сайд байна гэж явсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Ч.Улаан тэргүүн Шадар сайд болсон санагдаж байна. Жендерийн асуудлыг та бүхэн эндээ ярьж байгаад шийднэ биз. Олон яам, агентлаг Ерөнхий сайдад хамаарвал ажил эзэнгүйднэ. Хариуцсан сайд нь асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ч ярьдаг байсан юм.

-Концессын асуудал Шадар сайдын мэдэлд бий. Шинэ яам байгуултал Шадар сайд дээрээ байсан нь дээр. УИХ-аас эдийн засгийн яамны талаар ямар шийдвэр гарах нь уу. Тэрийг харъя. Хэрэв батлагдсан тохиолдолд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд Ерөнхий сайд хэрхэн хандах  вэ гэдгээс шалтгаалж асуудлыг нэг тийш болгоно. Гадаад хэргийн яаманд гадаад харилцааны бодлогыг олон жил баримталж байна. Энэ удаад энэ тогтолцоог нь эвдэж хэрэггүй гэсэн байр суурьтай байна.

-Хэрэг эрхлэхийн даргын тухайд Засгийн газрын ажлын алба буюу аппарат. Ерөнхий сайд, Шадар сайдын урдуур орж бусад сайд нарыг захирах бололцоо байхгүй. Гэхдээ асуудал хүндэрсэн үед сайд нартай ярилцаж, зохицуулалт хийж байгаа. Мэдээж хэрэг, УИХ шиг ил явагддаггүй учраас гишүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь  мэдэгддэгүй байх. Их хүндэрсэн үед Хэрэг эрхлэх газар зохицуулалт хийнэ үү гэхээс сайд нарын өдөр тутмын ажилд Ерөнхий сайдыг төлөөлж оролцох боломжгүй.