Бүх цэргийн наадам бямба гарагт болно

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” бямба гараг буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно гэж МҮБХ-ноос мэдээллээ.