Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах. Иргэд, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.