Д.Хаянхярвааг суллаж, үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 18-нд суллажээ.

Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв.

Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж, улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм. 

Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ.

Мөн хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.