Д.Ганбат: Сөрөг хүчин шаардлагын хэмжээнд ажиллахгүй байна гэдэг

УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Бүлгийн дарга Д.Ганбат "Хяналт шалгалтын тухай хуулийн талаар, Хөгжлийн банкны түр хороо байгуулахтай холбогдуулан мэдээлэл авлаа. Парламентад сөрөг хүчин шаардлагын хэмжээнд ажиллахгүй байна гэдэг зүйл ярьдаг. Хяналт шалгалтын тухай хуулиар ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих боломж нээгдсэн. Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороо байгуулахаар ажиллаж байна. Уг хороог цөөнхийн төлөөлөл удирдаж ажиллаж болно гэсэн заалттай. Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэхгүй мэт ажилласан систем болсон. Дөрвөн удаагийн шалгалт хийгдсэн ч нууцын зэрэглэлтэй. Энэ асуудал анхаарлын төвд байх ёстой" гэв.