Д.Тогтохсүрэн: Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой

Ам.долларын ханшийн өсөлтийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Ам.долларын тухайд энэ асуудлыг өнгөрсөн пүрэв гарагийн Бүлгийн хуралдаанаар ярилцсан. Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой. Энэ дагуу хатуу хяналт тавьж байгаа. Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал. Үүнийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Одоогоор төмрийн хүдэр, зэсийн баяжмал, алт гурав галт тэргээр гарч байгаа. Нүүрсний экспорт өдөрт 300-400 машин гарч байна" гэжээ.