БНСУ виз олгох бодлогоо сулруулаагүй
Виз олголтыг хязгаарлах арга хэмжээтэй холбоотой худал мэдээллээс сэргийлэх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Тодруулбал, БНСУ-ын Засгийн Газар хилээр нэвтрэн орж ирэх КОВИД-19 цар тахлын урсгалыг хаах зорилгоор БНСУ-руу зорчих визний шалгах процессыг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээг аван хэрэгжүүлж байгаа. Одоогоор тус бодлогыг цуцлах болон сулруулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сараас эхлэн "Виз олголтын хязгаарлалт цуцлагдан, виз олгож эхэллээ" гэх мэт худал мэдээлэлд автан, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн дээрх асуудалтай холбоотой үнэн бодит мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны веб сайт болон Виз мэдүүлгийн төв (KVAC), бусад албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авахыг зөвлөлөө.