Туркийн худалдааны Сайд Мехмет Муштай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Худалдааны сайд Мехмет Муштай уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тухайлбал, чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд манай улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, туркийн талын экспертүүдийг Монголд урьж ажиллуулах саналаа Элчин сайд илэрхийлэв.