Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтын хөдөлгөөнийг нээлээ
Оросын Холбооны Улсын/ОХУ/ Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12:00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.