Баянзүрх дүүргийн I, VI хороонд байрлах гараашийг буулгаж газрыг чөлөөлжээ

Баянзүрх дүүргийн I, VI хороонд байрлах гараашийг буулгаж газрыг чөлөөлөх ажлыг хийсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо 22 Б байрны зүүн талын 28 гарааш, 22А байрны зүүн талын 14 гарааш буулгажээ. Тухайн гараашийг буулгахдаа 2021 онд гурван удаа, энэ онд хоёр удаа мэдэгдэл хүргүүлж ажилласан байна. 

Мөн Баянзүрх дүүргийн I хороо 24 байрны зүүн талын 42 гараашийг буулгах ажлыг хийлээ. Чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээр болжээ. 

Иргэд, оршин суугчдын хувьд энэхүү ажлыг дэмжиж, дүүрэгтээ ногоон байгууламж, амарч зугаалах боломжтой орчин шинээр байгуулж байгаад талархалтай хандаж байна.