Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа
Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Төсөл, арга хэмжээний төрөл
1.Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ,
2.Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ,
3.Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ;
4.Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ;
5.Соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ;
6.Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах төсөл, арга хэмжээ;
7.Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ.
Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ
1.Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 30,000,000 сая төгрөг байна.
2.Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 80,000,000 сая төгрөг байна.
3.Сангийн нийт санхүүжилтийн 50 хувийг хүүхдийн уран бүтээлийг дэмжих төсөл, арга хэмжээнд олгоно.
Төслийн баримт бичигт тавигдах шаардлага
1.Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;
2.Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг гаргасан байх;
3.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагатай байх;
4.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх;
5.Өмнө нь сангаас санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх тайланг хавсаргасан байх;
6.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байх;
7.Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх.
Хамрагдах боломжгүй төсөл
1.Тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төсөл
2.Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл
3.Соёл, урлагийн сангаас өмнө нь дэмжлэг авч байсан төсөл
Төсөл үргэлжлэх хугацаа:
Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс дараагийн санхүүгийн жил эхлэх хүртэл байна.
Төслийг цахимаар хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08.30 цаг
Дуусах: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг
Төслийг хүлээн авах хаяг:
Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08.30 цагаас эхлэн http://suds.ictgroup.mn/ цахим хаягаар бүртгэнэ.