107 гарааш буулгаж, газар чөлөөлөв

Баянзүрх дүүргийн 1,18-р хороонд 107 гарааш буулгаж газрыг чөлөөллөө. Баянзүрх дүүргийн 1-р хорооны хоёр байршилд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил хийгдлээ. Тодруулбал тус хорооны 18 болон 16 байр орчимд нийт 38 гарааш буулгалаа. Сургуулийн бүсэд дээрх гараашууд байрлаж байсан бөгөөд үүсмэл хогийн цэг үүсээд байсан. Тиймээс дээрх гараашийг буулгаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр болсонд иргэд талархалтай хандаж байлаа. Мөн дүүргийн 18-р хороо 147-р цэцэрлэгийн баруун талд байрлах 69 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө.

Чөлөөлсний дараа тухайн орчныг цэвэрлэж, тохижилт бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт авна. Ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоол зэрэг тохижилтын ажил хийгдэнэ.

Гарааш эзэмшиж байсан иргэдийн зүгээс уг арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд чөлөөлсөн газар барилга байгууламж бариулахгүй зөвхөн тохижилт, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар хэлж байлаа