Дарханы замыг ашиглалтад оруултал нэмэлт галт тэрэг явуулна

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Улаанбаатар төмөр зам"-ын орлогч дарга, ерөнхий инженер Сергей Петрович Старцевт Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг хүлээн авч энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо" гэжээ.

Нэмэлт галт тэрэг:

  • Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
  • Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
  • Дархан өртөөнөөс  14:07 цагт хөдөлнө.
  • Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.