"Боловсролын шинэчлэл-2022" үзэсгэлэн маргааш эхэлнэ

"Боловсролын шинэчлэл-2022" үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 22-25-нд Мишээл экспо төвд болно. Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр

Бүх их, дээд сургууль, коллежуудын танилцуулга

Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл

Элсэлтийн Ерөнхий Шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.