“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдаан зарлагдлаа
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улсын төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон билээ.
Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээн үзэж буй.
Тиймээс Монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус наадам зохион байгуулагдах юм.