Халуун ус хязгаарлах байршлууд

Энэ сарын 15-ны өдрөөс халаалт зогсоон, дулааны шугамд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор дараах байршлуудад халуун ус хязгаарлахаар төлөвлөж байна.

Тодруулбал, тавдугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд 120 мянгат, 19 дүгээр хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Зайсан орчмын хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн районд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ.