Киргиз, Австри руу зорчих иргэдээс вакцины гэрчилгээ болон шинжилгээ шаардахгүй
Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ингэснээр тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, PCR шинжилгээ өгсөн байх шаардлагагүй болсон байна.
Түүнчлэн Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтад 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ дагуу тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдсөн талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.