Худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

Олон улсын марафон гүйлт, "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн  худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

Доорх хүснэгтээс дүүргүүдэд зохион байгуулах худалдаа, үйлчилгээний хуваарийг харж болох юм.