Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол, Заамар, Лүн сум, орчимд болон зүүн хажуугийн Хэрлэн гол, Өндөрхаан, Чойбалсан хот орчимд усны төвшин өдөрт 10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 5-45 см ихэсгэжээ. Мөн Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны төвшин 10 см орчим нэмэгдэн үерлэжээ.
Хэрлэн гол, Өндөрхаан сум орчимд усны төвшин 30 см нэмэгдэж, үерийн төвшинг 10 см орчим даван үерлэсэн байна. Иймд дээр дурдсан голууд болон суурин газрын ойролцоо байгаа иргэд болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн амралт, зугаалгаар явж байгаа иргэд гол мөрний эрэг дагуу бууж, суурьшихгүй байх, зугаалахдаа гол руу орохгүй, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.