Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Үүнд:
- Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах;
- Хүүхдүүдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж хүргэх;
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах;
- Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх;
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Хөрөнгө оруулалтын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтын дашбоардад холбох ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийн мэдээллийг тогтмол байршуулж хэвшүүлэх.
- Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга, албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах ажлыг сайтар зохион байгуулах.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг нийслэл, дүүргийн хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.