Б.Пүрэвдорж: Уг ялалт бол Орос, Монголын ард түмний хувьд тун ч үнэ цэнтэй түүхийн хуудас

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан  “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд ТУХН-ийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулаан нь Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй хэмээгээд гянт болдын цорын ганц үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөц нь Монголд байсныг дурдаж, түүнгүйгээр нацист германы танкүүдийн хуягийг нэвтлэх чадвартай сум үйлдвэрлэх боломжгүй байсныг цохон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр итгэлдээ, дэлхий дахины тэр дундаа Оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь  1941-1945 онд болсон Аугаа их Эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг Оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн. Олон сая цэрэг эрс, ард иргэдийнхээ алтан амь, халуун цус, бүлээн нулимсаар олж авсан уг ялалт бол Орос, Монголын ард түмний хувьд тун ч үнэ цэнтэй түүхийн хуудас юм.

Аугаа их Эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн. Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай Улаан армийн цэргүүд нацист германы армийг бут цохиж, Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг Монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг.

Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

“Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулахыг санал дэвшүүлж байв.

Сталинградын тулалдаан

Сталинградын тулаан нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын Улаан Арми болон Гитлерийн Германы Армийн (Вермахт) хооронд 1942 оны 07 дугаар сарын 17-ноос эхлэн 1943 оны 02 дугаар сарын 02-нд болсон томоохон тулалдаан бөгөөд уг тулалдаанд Германы арми анх удаа бууж өгснөөр дуусгавар болсон юм.

Сталинградын тулаан нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын Улаан Арми болон Гитлерийн Германы Армийн (Вермахт) хооронд 1942 оны 07 дугаар сарын 17-ноос эхлэн 1943 оны 02 дугаар сарын 02-нд болсон томоохон тулалдаан бөгөөд уг тулалдаанд Германы арми анх удаа бууж өгснөөр дуусгавар болсон юм