"The Hu" хамтлагийг Соёлын элчээр томилжээ

"Хүннү" рок урсгалыг дэлхийд таниулж байгаа "The Hu" хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ. Өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэдэнд гардуулсан байна. The Hu" хамтлагийг Соёлын элчээр томилсноор Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй аж.

Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Монголын уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ ашигладаг тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр дуу гаргаад байна. “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн билээ.