Дөрөвхөн хувийн үнэ цэнэ 2.6 их наяд юм бол Төрийн эзэмшлийнх хэд болох вэ?
Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголын түүхэнд дахин бүү давтагдаасай!
Монголын төрөөс жил бүрийн энэ өдрийг нийтээр санан дурсах өдөр болгосон нь XX зууны манай түүхийн хамгийн эмгэнэлт, гашуун сургамж болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг мартахгүй, давтахгүй байх үндэсний ой санамж, сэрэмж анхааруулга, ухаарлыг бий болгох, шударга бусыг үл тэвчих нийгмийн ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэхэд оршино.
Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье. Тэд бол улс үндэстнийхээ эсэргүү нар биш цаг үе, систем, тогтолцооны золиос болсон эгэл жирийн иргэд, эх орончид байсныг түүх ялган тогтоож, цагаатгаж байна.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх мэдлийн хяналт тэнцэл, шүүхийн хараат бус байдал зөрчигдөх, алдагдах нь хэлмэгдүүлэлтийг өдөөдөг, түүнд хүргэдэг түүхийн гашуун сургамжийг өнөө ба хойч үе умартах учиргүй. Өнгөрснөө мартвал ирээдүйдээ алдана гэдэг.
Төр нь иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг нийгмийн шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх, иргэд нь бие биеэ үл ялгаварлах, харилцан хүндэтгэх, эв эеийг хичээх ухамсар соёлтой болох, ардчилал, хүний эрх, хууль ёс, парламентат ёсыг дээдэлдэг нийгэм байгуулах нь аливаа хэлмэгдүүлэлтээс сэргийлэх, хамгаалах хамгийн гол баталгаа болно.
Үүний тулд Улсын Их Хурал хүний эрхийг эрхэмлэсэн эрх зүйн төгөлдөршлийн төлөө ажиллаж байна.
Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголын түүхэнд дахин бүү давтагдаасай!







