Н.Учрал: УИХ хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжийг хүлээж авахгүй

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр D-Parliament дээр АI шинжилгээ орсон гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн юм. 

Тэрбээр "УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж, хүний эрх, эдийн засаг болон улс төрийн ашиг сонирхлын зөрчил, Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, зөрчилтэй бол төслийг шууд буцаана.

Тиймээс УИХ-аар цаашид хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжийг хүлээж авахгүй, эхлээд хиймэл оюунд шинжилгээ хийдэг болсон. Хууль санаачлагч нар хиймэл оюуны программаар уншуулаад, санаачилсан хуулийн төсөлдөө дүн шинжилгээ хийлгэж болно. 

Зохицуулалтын шинж чанартай редакцын болон агуулгын засварыг хиймэл оюун нэг минутад хийж байна. 100 хувь алдаагүй байна гэж байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хууль дээр ажиллаад, өгөгдөл болгон хувиргасан. Их өгөгдөлд дүн шинжилгээ хийж байгаа учир мартана, санана гэж байхгүй. Хиймэл оюун ухаанд танил тал, хамаатан садан байхгүй учир асуудалд ар өврийн хаалгагүй хандана.

"Тамгын газарт таньдаг хүн байна уу?" гэх шаардлагагүй болж байна. Хиймэл оюун наад төслийг чинь "үгүй" гэвэл төслийг УИХ-аар хэлэлцүүлэх боломжгүй" гэдгийг онцоллоо.