Шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5-г нээлттэй нэр дэвшүүлж томилдог. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулдаг онцлогтой.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа. Журмаар дараах асуудлыг шийдвэрлэв. (Энд дарж журамтай танилцана уу.)
Үүнд:
- Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргасан иргэнээс бүрдүүлэх баримт бичигт давхардсан агуулга, хуульд заагаагүй нэмэлтийг шаардахгүй.
- ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг ялгаатай байдлаар зохицуулна.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилоход сонголт хийх этгээдийн төлөөллийг шууд нэрлэн заасан байсныг өөрчилсөн.
- Сонгон шалгаруулалтын үе шат, дараалал, үйл явцыг нарийвчлан тусгав.
- Ил тод байдал, олон нийтийн оролцоог идэвхжүүлж, сонгон шалгаруулалт, нэр дэвших тухай хүсэлтийн мэдээлэх явцыг тодорхой болгосон.
- Ажлын хэсгийн гишүүдийн бүрэн эрх, үүргийг тодорхойлж, хууль заагаагүй хориглох заалтыг хасав