Нийслэлийн харьяа 33 агентлагийн 13-ынх нь нэрийг өөрчилнө

НИТХ-ын 23 дугаар ээлжит хуралдаан эхэллээ. Хурлаар нийтдээ гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт нийслэлийн нийтийн тээврийн санхүүжилт түр журам. Хоёрдугаарт, 62 дугаар тогтоолын хэрэгжилт танилцуулга сонсоно. Гурав дахь хэлэлцэх асуудлаар 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэх юм. Эдгээрээс хамгийн сүүлд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал анхаарал татаж байна. Учир нь хотын төсвийн өөрчлөлтөөр нийслэлийн 43 агентлагийн 13 байгууллагын нэрийг солихоор төлөвлөсөн. Мөн орлогч нарын чиг үүргийг өөрчлөхөөр тусгасан юм. Энэ асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэж байгаа юм. Гэвч хуралдаанд оролцож буй нийт төлөөлөгчдийн олонх дэмжсэн учраас гурван асуудлыг хэлэлцэж эхэллээ.