5 чиглэлд хөрөнгө оруулалт татна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталжээ. Монгол Улсад 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. 44.5 %-ийг Нидерланд, 12.6 % нь БНХАУ, 8.2 % нь Сингапур зэрэг улс орнууд эзэлж байна. Уул уурхайн салбар хамгийн өндөр буюу 74.2 хувийг эзэлж байгаа нь төрөлжөөгүй байгааг илтгэлээ. Тиймээс төлөвлөгөө гаргаж, цаашдаа 5 чиглэлд хөрөнгө оруулалтыг татахаар шийдвэрлэлээ. 

Үүнд:

1.Сэргээгдэх эрчим хүч

2.Дата төв, хиймэл оюун ухаан

3.Нэмүү өртөг шингэсэн уул уурхай

4.Хөдөө аж ахуй

5.Аялал жуулчлал

Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулийн хүрээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах "Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг" үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өглөө.